P2013-05-30 - CV хэрхэн бичих вэ?
Curriculum Vitae ямар утгатай үг вэ? Бүх CV өөр хоорондоо адилгүй байх бөгөөд мэдээж хүн бүрийн амьдралын зам мөр, намтар түүх өөр өөр юм чинь CV нь ч өөр өөр байж таарна. Өөрөөр хэлбэл хүн бүр өөр өөр ертөнц гэдэг нь CV-нээс харагдана. CV-нд баримтлах гол 3 зарчим бол: CV-г олон зүйлд хэрэглэж болно. Тухайлбал: Компани болон банк, санхүүгийн байгууллагад өөрийн тухай мэдээллээ өгөхөд Сургууль, коллежид сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор өргөдөл гаргахад Стандарт CV хамгийн ихдээ долоон хэсэгтэй байдаг Үүнд: 1. Хувийн мэдээлэл: овог нэр, хаяг, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа, гэрлэлтийн байдал гэх мэт 2. Боловсрол: таны суралцсан дунд сургууль, коллеж их сургуулийн хаяг, он жилүүд, эзэмшсэн мэргэжил, чадвар, эрдмийн зэрэг, цол гэх мэт 3. Амжилтын түүх: ажиллаж байсан газрын нэр, хаяг, даргын нэр, хийж байсан ажлыг төрөл, ажилдаа гаргаж байсан амжилт гэх зэрэг. Ажил дээр өдөр тутамд гүйцэтгэж байсан үүрэг, хариуцан дааж авсан ажлуудыг бичиж өгвөл зүгээр 4. Бусад чадварууд: таны бусад авьяас чадварууд. Энд компьютерийн програмууд дээр ажиллах чадвар, анхны тусламж үзүүлэх чадвар, жолооны үнэмлэхтэй эсэх, гадаад хэлний чадвар, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлүүд байгаа бол оруулж болно 5. Сонирхол: таны хобби, хичээллэдэг спорт, урлагийн төрөл гэх мэт. Таны өмнө нь сонирхож байсан, эсвэл одоо ч сонирхдог ямар нэгэн зүйл байгаа бол түүнийгээ энд бичих хэрэгтэй. Энэ нь таныг бусдаас ялгарахад туслах юм. Харин улс төр, шашны талаар сонирхдог ч үүний талаар энд дурдаад хэрэггүй, учир нь таны CV-г уншигч өөр, магадгүй бүр эсрэг үзэл бодолтой нэгэн байж мэднэ. 6. Нэмэлт мэдээлэл: бусад авьяас чадвар болон хийхийг хүсч байгаа ажилтай холбоотой зүйлс 7. Тодорхойлолт: таныг хувь хүний хувьд хамгийн сайн мэдэх, сайн тодохойлж чадах хоёр хүний овог нэр, хаяг, утас, е-мэйл. Тодорхойлолт гаргагчдын эхнийх нь таны хамгийн сүүлийн дарга эсвэл сургуулийн тань захирал, профессор байж болно. Харин хоёр дахь нь таны г сайн мэдэх дотны хүн буюу найз тань байж болох юм. Тодорхойлолт хийж өгөхийн шалтгаан нь уншигч таны зан чанарын тодорхойлж чадах, дүгнэж чадах хүнтэй гэдгийн баталгаа болох юм. Мөн CV-гээ явуулсныхаа дараа эдгээр хүмүүст ямар газраас залгах талаар мэдэгдэх нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх CV дээд тал нь бичгийн цаасны хоёр хуудас байхад болох бөгөөд мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж бэлтгэсэн тохиолдолд заавал тийм их байх шаардлагагүй. За бүгдэд нь амжилт!/Хэрэв илүү сайн мэдээлэл монгол хэл дээр хэрэгтэй тохиолдолд та бүхэн Ж.Бат-Ирээдүй, Б.Номинзул нарын "CV хэрхэн бичих вэ?" номыг уншаарай/ |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2017-03-07 -
Бичсэн: Зочин |
bayrllaa |
Бичлэг |
P2014-11-18 -
Бичсэн: Зочин |
bayrlalaa chuhal heregtei medeelel bn |
Бичлэг |
P2014-09-20 -
Бичсэн: duzka |
Bayrlalaa |
Бичлэг |
P2023-03-14 -