P2013-06-01 - Зөв хооллолт

     Гадуур хаа сайгүй л зөв хооллолтын талаар зөвөлгөө, мэдээллүүд байгаа учраас өнөөдөр би зүгээр л хоолоо тохируулж идэх талаар бичихээр шийдлээ. Зөв хооллолт гэж зөв хоол идэхийг л хэлэх байх. Харин тэр зөв хоол гээч нь юу вэ? Илүүдэл жинтэй болох, биеийн тамир тэнхээ сульдах, ходоод шархлах, нүүрэн дээр янз бүрийн толбо үүсэх, батга гарах зэрэг нь бараг бүгд л хооллолтын горим алдагдсанаас үүдэлтэй. Хүн ер нь хэрэгцээнээсээ илүүг идэснээс л дээрх өөрчлөлтүүд илэрч байгаа юм шүү дээ.

     Бидний өдөр тутмын хоолны дэг ямар билээ? Өглөө ажилдаа явах гэж сэрүүлгээ тав, таван минутаар хойшлуулсаар ажлын цагийн гэл өмнө босоод ажил руугаа хурдална. Ажил дээр очоод өдрийн цайны цаг хүртэл өлөө дарж байнаа гээд хоосон ходоодон дээрээ шууд кофе уучихдаг. За ингээд цайны цагаар их л өлссөн хүн гэдсээ тултал идээд ажил дээрээ орой болтол сууна даа, хийх ажил ч гэж үстэй толгойноос их. Цагийн зүү 8-ийг заахад сая өлссөнөө гэнэт санаж гэртээ ирээд гэрийнхний аль эрт хийж тавьсан хоолыг халааж иднэ (эсвэл өөрөө хийх үе ч байна). Ажлын бус цагаар харин найз нөхөдтэйгээ алжаалаа тайлж байнаа гээд архи, пиво хольж, маргааш нь шараа тайлах нэрийдлээр бэлэн гоймон өөр юу юу ч билээ ямарч байсан ходоодны таалахгүй хүнсийг зооглоно гэж байгаа. Энэ мэтчилэн залуу биеэ буруу, өөрт хэрэггүй хүнсээр тэжээсээр байгаад эцэст нь ходоод гэдэсний асуудалтай, хэт таргалалттай, үгүйдээ л гүзээтэй одоогийн наснаасаа даруй 5 насаар ахимаг харагддаг нэгэн болж хувирах нь тэр. Энэ бол бодит байдал, гэхдээ танд алдаагаа засах боломж байгаа, ер нь боломжгүй зүйл гэж тун ховор доо.

     Тэгвэл зөв хооллолтын дэгийг өөртөө хэвшүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ? Цагаан хоолтон болох уу? Орой зургаагаас хойш хоол идэхээ болих уу? Аль аль нь л болно. Гэхдээ хэн хүнээс илүү та өөрийн биеийн онцлогийг маш сайн мэднэ. Тиймээс өөртөө тохирсон дэгийг баримтлаад хэвшчихэд асуудалгүй боллоо гэсэн үг шүү дээ.

Жишээ нь би:

     Өглөө эрт босч хоол хийж амжихгүй, ер нь бол дургүй, бас өндөг, мах мэтийн хүнд хоол идэж чадахгүй. Тиймээс өглөөд надад 2 зүсэм хар талх тослог багатай сыртэй, 2 аяга буцалсан ус л хангалттай (нэгийг нь өглөө шууд босоод, хоёрдохыг нь талхаа идэхдээ). Ажил дээр арванхоёр цаг хүртэл гүрийх бас чангадаад байдаг болохоор энэ хооронд дуртай печень, шоколадхан зооглочихдог. Өдрийн хоолонд бол юу дуртайгаа иднэ, гэхдээ голдуу 1-р хоол идэхийг эрхэмлэнэ. Ер нь ямар ч тохиолдолд, хэзээ ч бай гадуур хооллохоор бол шөлтэй болон жигнэсэн хоол арай “аюул байгатай” гэж би боддог, мэдээж түргэн хоолны газраас шөл авъя гэж болохгүй л дээ, энэнээс бусад тохиолдолд. Ажил дээр оройтох үед гарч дэлгүүрээс хар талх, тараг аваад иднэ, харин хариад хоол идэхгүй, ходоод өвтгөөд бас өглөө босоход хүндрэлтэй байдаг юм. Харин яг цагтаа харивал аль болох ногоо ихтэй хоол хийж иднэ. Хоолны дараа жимс идэх, жүүс уух бол асуудалгүй.

     Та ч бас өөрөө өөртөө тохирсон хоолны дэг зохиогоод иддэг болвол зүгээр, өөрт тань ч кайфтай. Жин бууруулах дэглэмээ ч өөрөө зохиогоод заншчихвал илүү үр дүнтэй байх болно гэдэгт бат итгэлтэй байна.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2013-06-02 -

Бичсэн: Зочин
ehhe bi ch bas ugluu uur shig chin idddiiiim bna,
Бичлэг



:-)
 
xaax