P2013-05-01 - Хэрхэн TOEFL-д бие даан бэлдэх вэ?

Та гадаадын сургуулиудад суралцахаар бэлдэж байна уу? Тэгвэл танаас шаардах хамгийн гол зүйл бол хэлний мэдлэг байх нь ойлгомжтой. Гэтэл гадуур байгаа хэлний курсууд нэг л санаанд чинь таарахгүй байж болох юм. Танд хэлэхэд та өөрөө бие даан бэлдэж болох бөгөөд энэ нь ч илүү үр дүнтэй байж магад. Яагаад гэвэл TOEFL-ийн шалгалтанд багшийн заасан аргаас илүү өөрийн хурд, суралцах онцлогт тохирсон өөрийн гэсэн техниктэй байх шаардлагатай юм. TOEFL-ийн шалгалт нь Reading, Listening, Speaking, Writing гэсэн 4 хэсэг шалгалттай бөгөөд шалгалтын сэдвүүд нь ерөнхийдөө шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг. Тэгэхээр хэсэг бүр дээр яаж, ямар материал ашиглаж бэлдэж болох талаар ярья.

Reading - Шалгалтны хамгийн эхний хэсэг бөгөөд энэ хэсэг дээр таны уншаад ойлгох чадварыг шалгана. Англи хэл дээр уншаад ойлгодог болохын тулд Англи хэл дээр ном сонин сайн уншиж байх хэрэгтэй. Тэр тухайн уншиж байгаа сэдвийнхээ бүх үгийг мэдэж байх албагүй ч бүгдийг нь орчуулж цээжлэх шаардлагатай түвшинд таны Англи хэл байгаа бол ингэж хийх нь зүйтэй. Танд том сэдвүүд өгөх ба тэндээс Paragraph бүр дээр асуулт өгнө. Тэгэхээр тэр ямар сэдэв, асуулт ирэх нь чухал биш яаж цагт нь багтаж уншиж хариулах вэ гэдэг нь л чухал юм. Үүнийг хийж болох 2 аргыг танд зөвлөе.

1.      Сэдвээ тэр чигт нь уншаад Paragraph бүр дээр нь тэмдэглэл (note) хөтлөөд дараа нь тэмдэглэллээ ашиглан асуултуудад хариулна. Гэхдээ гол гол зүйлүүдийг тэмдэглэн сэдвийг ахиж харахгүй байх хэрэгтэй. Зөвхөн тэмдэглэл!

2.      Эхлээд 1-р Paragraph-ийг унш дараа нь асуултаа унш ингэвэл Paragraph бүр дээр хурдан ажиллаж болно. Хариултуудаа ч Paragraph тус бүрээс хурдан олно.

ListeningШалгалтны 2-р хэсэг бөгөөд таны сонсоод ойлгох чадварыг шалгана. Тийм учраас гадаад хэл дээр зурагт сайн үзэх хэрэгтэй. Ялангуяа гадаад мэдээ BBC News, CNN, VOA гэх мэт том ТV үзвэл сайн. Эхлээд юу ч ойлгохгүй байвч удалгүй чих онгойж бага багаар ойлгож эхэлдэг. Мөн youtube, google сайтуудыг ашиглан сонсох хичээл болон Oprah, Ellen зэрэг алдартай хүмүүсийг шоуг ч үзэх нь илүү сонирхолтой бас ашигтай юм. TOEFL-ийн шалшалтан дээр танд хэд хэдэн харилцан яриа болон текст сонсгоод түүнийхээ дагуу асуулт тавина. Үүнд та доорхи дурдсанааа хариулж болно.

 

1.      Текстийг сонсож байх явцдаа зөвхөн гол зүйлийг үсгэн эсвэл зурган тэмдэглэгээ ашиглан тэмдэглэнэ. Дараа нь тэмдэглэлээ ашиглан асуултуудад хариулна.

2.      Текстийг маш анхааралтай бүрэн гүйцэд сонсоно. Ойлгосныхоо дагуу асуултнуудад хариулна.

Speaking – Яриагаа сайжруулахын тулд өдөрт хэдэн цагаар ч хамаагүй ганцаараа байхдаа толинд хараад Англиар ярьж байх хэрэгтэй. Мөн Англиар ярихад хэллэгээ сайжруулахын тулд хэлээ аман дотроо эргүүлэх дасгал хийж үгээ зөв дуудах нь чухал. Энэ хэсгийн шалгалтан дээр эхлээд тухайн сэдвийн асуултанд өөрийнхөө санаа бодлоо илэрхийлнэ. Тиймээс өөртөө нэг сэдэв өгч тэр талаар байнга дасгал хийх нь зүйтэй. Дараа нь нэг текст сонсоод тэрний талаар өөрийн бодол санаагаа илэрхийлнэ. Та нэг зүйлийн талаар 2 талаас нь авч үзэж ярьж аль нь зөв, яагаад гэх мэтчилэн үндэслэлтэйгээр тайлбарлах хэрэгтэй.

WritingЭнэ шалгалт дотроо Speaking адил Independent, Integrated гэсэн 2 ажилтай. Эхнийх нь тухайн нэг сэдвээр өөрөө шууд Эссэ бичнэ. Харин дараагийнх нь тухайн нэг сэдвээр текст унших ба төстэй нэг текст сонсоно эцэст нь энэ 2 текст бие биенээ дэмжиж байна уу эсвэл эсрэг утга санаатай байгаа эсэх талаар өөрийн дүгнэлтээ оруулан бичнэ. Эссэ бичэхдээ Introduction буюу танилцуулга хэсэг, Main paragraphs – гол хэсэг, Conclusion – дүгнэлт хэсэг гэсэн дэс дарааллаар бичих хэрэгтэй шүү.

Эцэст нь дүгнээд хэлэхэд дээр дурдсан аргууд нь миний өөрийн шалгалтандаа бэлдсэн арга бөгөөд та ч бас өөрийн гэсэн арга барилыг эзэмшчихвэл илүү амар байна гэдгийг зөвөлмөөр байна.
           
Хүссэн оноогоо авч тэтгэлэгтэй суралцаарай, залуусаа. Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2019-08-07 -

Бичсэн: ENGLISH (зочин)
UNEHEER HEREGTEI ZOVLOMJ BNA
Бичлэг

P2013-09-21 -

Бичсэн: ичко (зочин)
яг ямар номноос бэлдвэл үр дүнтэй бол
Бичлэг

P2013-07-01 -

Бичсэн: m (зочин)
bayrlalaa shan zuwliguu bna toefl iig hrdiid awdag yum bl
Бичлэг



:-)
 
xaax