P2013-06-03 - “Resume” гэж юу вэ?

Resume гэдэг нь маш сайн зохион байгуулалттай, уншихад амархан эмх цэгцтэй байх ба таны өөрийн чадварууд, ололт амжилт болон боловсролыг харуулсан үзүүлэлт юм. Үүний зорилго нь та ямар нэгэн ажлын албан тушаалд нэр дэвшихэд тухайн хүний сонирхлыг өөр дээрээ татан ярилцлаганд дуудуулах юм. Хэрвээ таны Resume товч бөгөөд тодорхой бол бусдаас давуу тал болно. Сайн Resume бол таны хаана байсан, юу хийж бүтээсэн зэргээс илүүтэй таны тухай ерөнхий зураг төрхийг харуулдаг.

Ихэнхи Resume адил төстэй шинж чанаруудыг багтаасан байдаг боловч ямар төрлийн Resume бичихээ та өөрөө сонгож болно. Доорхи төрлүүдийн агуулга нь өөр өөрөөр гарч ирсэн байгаа.

Он дарааллын Resume:

Энэ нь хамгийн түгээмэл байдаг Resume юм. Энэхүү Resume нь таны одоогийн ажиллаж байгаа ажлаас эхлээд өнгөрсөнд юу хийж байсан зэрэг бүгдийг багтдаадаг. Олон ажил олгогчид энэ төрлийн Resume-г илүүд үздэг яагаад гэвэл энэ нь уншихад болон ойлгоход амархан юм.

Он дарааллын Resume-г хэзээ хэрэгдэх вэ?:

· Таны дараагийн ажлын салбарт холбоотой ажлын тохирох туршлага танд байгаа тохиолдолд

· Урьдны ажил нэр хүндтэй байсан тохиолдолд

· Таны ажлын түүх тодорхой өсөлт, хөгжилттэй байгаа тохиолдолд

· Таны хамгийн сүүлийн ажил олгогч энэ салбарт нэр хүндтэй тохиолдолд

Он дарааллын Resume-ийн гол агуулга зохион байгуулалт:

Эхлээд өөрийн одоогийн болоод саяхны эрхэлж байсан ажлын байр мөн урьдны эрхэлж байсан ажлуудыг бичнэ. Гэхдээ ихэнхи бичвэрийн зайнд одоогийн болон саяхны ажилж байгаа газраа бичих хэрэгтэй.Сүүлийн 10 жилийн ерөнхий мэдээлэл ба сүүлийн 5 жилийн ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлСар, өдрийг бичилгүйгээр оныг тодорхойгоор бичээрэй.Ажлын байр бүр дээр гол амжилт үзүүлэлтийг бичээрэй.Ажлынхаа дараа боловсролынхоо тухай бичнэ.Боломжтой бол нэг хуудсанд багтаагаарай.

Мэргэжлийн буюу ур чадварын Resume:

Энэ төрлийн Resume нь таны ур чадвар болон ололт амжилтыг харуулдаг. Ололт амжилтууд нь Олон нийтийн харилцаа эсвэлХувийн менежмэнт гэх мэтчилэн гарчиглагдаж үүний дор бичигдэнэ.

Ямар тохиолдолд энэхүү Resume-г ашиглах вэ?:

· Ур чадвараа онцлохыг хүсвэл

· Тодорхой хугацааны дараа ажлын зах зээлд дахин орж ирж байгаа бол

· Дөнгөж төгсөөд ажлын гараагаа эхэлж байгаа тохиолдолд

· Мэргэжлийн салбараа өөрчилж байгаа тохиолдолд

· Тухайн салбараас өөр салбарт ажиллаж байсан туршлагатай бол

Ур чадварын Resume-ийн гол агуулга:

4 эсвэл 5 тусдаа мөр ашиглах ба эдгээр нь тус тусдаа ажил болон дадлага туршлагын талаар нарийн тодорхой гарчиг агууламжтай байх.Хамгийн чухал гэж бодож байгаа зүйлүүдээ эхний мөрнүүддээ бичнэ.Хамгийн чухал ололт, амжилтуудаа түлхүү бичиж оруулах хэрэгтэй.Ажлын хураангуй түүхээ ажил олгогчийн нэр болон он, сар, өдрийг оруулан бичих

 

(Он дарааллын Resume)

 

Нэр

Хаяг, Утас, E-mail хаяг

 

Горилж буй ажлын байр:

 

Өөрийн мэргэшлийн дүгнэлт

·     Горилж байгаа ажлын байрны салбарт хэр их туршлагатай болоод энэ ажлын байранд ажиллах чадвар байгаа эсэх талаараа бичнэ.

·         Энэ ажлын байранд тохирно гэдгээ баталж чадах ажлын ололт, амжилт

·         Бусад хүмүүс таны талаар хэлж чадах үзүүлэлт

Мэргэжлийн туршлага

Он               - Ажлын нэр, компанийн нэр, хот, улс

·         Энэ ажилд тохирно гэдгээ батлан харуулах ололт амжилт

·         Шийдвэрлэж байсан асуудлууд болон тэдгээрийн үр дүн

·         Байгууллага, хамт олон, ажилчид болон даргадаа эерэгээр нөлөөлж байсан эсэх, хугацаа

·         Горилж байгаа ажлын салбарт авч байсан шагнал, урамшуулал

Он              - Ажлын нэр, компанийн нэр, хот, улс

·         Энэ салбарт холбоотой таны кареерыг өсгөх төсөл дээр ажиллаж байсан эсэх

·          Энэ ажилд тохирно гэдгийг тань батлах өөр бусад ололт, амжилт

·         Ур чадварыг тань батлан харуулж чадах үр дүн

Он              - Ажлын нэр, компанийн нэр, хот, улс

·         Дараагийн ажил олгогч таны ололт амжилтыг үнэлнэ гэж бодож байгаа таны ололт, амжилт

·         Хэн нэгэн хүн таны аль ур чадварын талаар үнэлж болох тухай

Боловсрол

                 Боловсрол, Мэргэжил (он), Их Сургууль, Хот болон Улс

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax