P2013-06-01 - Зөвөлгөө



     “Биеийнхээ өө сэвийг дарж хувцасла л даа, юун моод зоод вэ” гэнэ үү? Яагаад бид хүссэн загварын хувцсаа ямар харагдаж байгаа вэ гэдэгт санаа зоволгүйгээр өмсч болохгүй гэж? Миний ямар хувцас өмсөх ер нь хэнд хамаа байна аа? Иймэрхүү эсэргүү бодлууд, үйл явдал болж л байсан байлгүй өмнө нь. Нээрэн л хүнд таалагдах гэж хувцас өмсдөг биш, өөрийн таалсан стилийн хувцсаа дураараа өмсөх нь миний л эрх. Гэхдээ...

     Цаг үеийг мэдэрч хувцаслах нь хамгийн чухал зүйлсийн нэг, ямар стиль байх нь хамаагүй, гагцхүү би хаана байгаа билээ? Эргэн тойронд ямар хүмүүс байх билээ? Энэ чинь ямар үйл явдал болж байгаа билээ гэдгийг л дотроо сайн мэдэж байх хэрэгтэй. Хувцасны хувьд этгээд стилийг сонирхдог байлаа гэхэд албан ёсны хүлээн авалтад этгээд, гэхдээ албан ёсны стильтэй байж чаддаг байх нь чухалаа гэсэн үг юм л даа. Би бас этгээд стильд дуртай. Дуртай дуртай гээд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаан дээр шаляпан малгай өмсөөд очсондоо одоо жаахан санаа зовоод байдаг юм. Тэгэхээр цаг үеэ мэдэрч хувцаслаж сурах нь миний, чиний, таны нэр хүндэд бас нөлөөлдөг байх нь. Мэдээж тийм тэрслүү нөхөрт хүн ажлын санал тавина гэж үү дараа?

     Биеийн хэлбэрийн хувьд чи өөрөө харахад зохиж байвал, өөрт чинь таалагдаж байвал бусдыг битгий тоо л гэж зөвлөмөөр байна даа. Залуу нас бидний бодож байснаас ч хурдан яваад өгнө, нэг л мэдэхэд бид намба суухаас ч аргагүй ээж, аав, ах, эгч, байгууллагын ахмад ажилтан болсон байх вий (насаараа залуумсаг яваа хүмүүс байдаг л даа, гэхдээ ховор). Тиймээс ч өнөөдөр ямар стилиэр хувцасламаар байна, өөрийгөө ямар хувцастай байгаагаар харахыг хүсч байна, тэр стилиэ зоригтой өөртөө бүрдүүлээд үз. Магадгүй бодож байснаас онцгүй, өөрт тохирохгүй санагдаж байвал дахиад өөр стилийг туршиж үзэж болно шүү дээ. Өөрийнхөө олон янзын загвар, стильтэй хувцастай зургаа авахуулаад хадгадлахаа мартав аа, зураг бол амьдралд үлдэх цорын ганц түүхийн ном биш гэж үү?

     Өө тийм, хувцасны стильдээ тохируулаад нэмэлт чимэглэл, нүүр будалт, үс засалтаа тохируулах нь чухал. Нүүр будалтан дээр бол харин хэн нэгнийг дууриаж өөрт зохихгүй будалт хийж болохгүй гэдгийг чи ч мэдэж байгаа биз. Эхлээд завтай үедээ нүүрээ олон янзаар будаад үзэхгүй юу, ер нь бол нүдний будалт, нэмэлт сүүдэрлүүлэлтүүд нүүр будалтыг тодотгож байдаг. Будалтаа сайхан болгохын тулд өмнөх орой нь бас жаахан зүтгэл гаргаад дор хаяж чийгшүүлэх маск тавиад, шөнийн тос түрхээд хоновол будаг нүүрэн дээр шавааралдаж харагдахгүй, тийм биз? Харин үсний засалтын хувьд яаран үсчин ороод хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Бас байнга ордог, чиний царайны хэлбэрийг сайн мэддэг үсчинтэй болвол их зүгээр. Хэрэв хэр тааруухан үсчинд орчихвол дахиж янзлахын тулд ургахыг нь хүлээхээс өөр аргагүй болно. Сайн үсчин бол чиний хүссэн засалтыг царайнд чинь тохируулаад хийгээд өгчихнө. Өөрөө янз бүрийн загвараар үсээ боож, сүлжиж сурвал бас их өвөрмөц харагдах байх. Youtube дээр бол хэрэгтэй зөвөлгөөнүүд зөндөө зөндөө.
Жаахан нуршуу, мэддэг юмыг нь баахан биччихсэн үү? Дараа илүү сайн зөвөлгөө оруулна гээд ам алдчихъя! баярлах



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax