P2013-05-30 - CV хэрхэн бичих вэ?

Curriculum Vitae ямар утгатай үг вэ?

           Энэ нь латин хэлний “Таны амьдралын замнал” гэсэн утгатай бөгөөд амьдралын толь юм. Тэгэхээр CV буюу товч намтар гэдэг нь хүний боловсрол, мэргэжлийн хураангуй толь, бидний мэддэгээр бол товч намтар буюу анкет юм. Үүнийг зөвхөн өндөр дээд мэргэжлийн хүнд л хэрэгтэй мэт ойлгож болохгүй, хүн бүхэнд CV хэрэгтэй. Зөв сайн CV-тэй байх нь хүссэн ажилдаа орох нэг томоохон нөхцөл болдог. Нөгөөтэйгүүр CV нь ажил олгогчид өөрийгөө танилцуулах энгийн бөгөөд хялбар арга юм. Энэ нь мөн нүүр тулан уулзах ярилцлагад ч урдаа барих сайхан бамбай, сайн зэвсэг болно.

Бүх CV өөр хоорондоо адилгүй байх бөгөөд мэдээж хүн бүрийн амьдралын зам мөр, намтар түүх өөр өөр юм чинь CV нь ч өөр өөр байж таарна. Өөрөөр хэлбэл хүн бүр өөр өөр ертөнц гэдэг нь CV-нээс харагдана.

CV-нд баримтлах гол 3 зарчим бол:
          1.     Энгийн байх
          2.     Тодорхой ойлгомжтой байх
          3.     Товч байх

CV-г олон зүйлд хэрэглэж болно. Тухайлбал:

Сонин, сэтгүүл, интернетэд гарсан ажил төрлийн зарын дагуу явуулахад.Аливаа байгууллагад өөрт тохирох ажлын байр байгаа эсэхийг мэдэхгүй ч ирээдүйд гарч болох орон тоонд өрсөлдөх зорилгоор илгээхэдАлбан тушаал дэвших, шагнал урамшуулал, гадаад дотоодод сургалтанд тодорхойлох зэрэг янз бүрийн зорилгоор анкет бөглөхөд
Компани болон банк, санхүүгийн байгууллагад өөрийн тухай мэдээллээ өгөхөд
Сургууль, коллежид сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор өргөдөл гаргахад

Стандарт CV хамгийн ихдээ долоон хэсэгтэй байдаг Үүнд:

1.  Хувийн мэдээлэл: овог нэр, хаяг, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа, гэрлэлтийн байдал гэх мэт

2.  Боловсрол: таны суралцсан дунд сургууль, коллеж их сургуулийн хаяг, он жилүүд, эзэмшсэн мэргэжил, чадвар, эрдмийн зэрэг, цол гэх мэт

3.  Амжилтын түүх: ажиллаж байсан газрын нэр, хаяг, даргын нэр, хийж байсан ажлыг төрөл, ажилдаа гаргаж байсан амжилт гэх зэрэг. Ажил дээр өдөр тутамд гүйцэтгэж байсан үүрэг, хариуцан дааж авсан ажлуудыг бичиж өгвөл зүгээр

4.  Бусад чадварууд: таны бусад авьяас чадварууд. Энд компьютерийн програмууд дээр ажиллах чадвар, анхны тусламж үзүүлэх чадвар, жолооны үнэмлэхтэй эсэх, гадаад хэлний чадвар, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлүүд байгаа бол оруулж болно

5.  Сонирхол: таны хобби, хичээллэдэг спорт, урлагийн төрөл гэх мэт. Таны өмнө нь сонирхож байсан, эсвэл одоо ч сонирхдог ямар нэгэн зүйл байгаа бол түүнийгээ энд бичих хэрэгтэй. Энэ  нь таныг бусдаас ялгарахад туслах юм. Харин улс төр, шашны талаар сонирхдог ч үүний талаар энд дурдаад хэрэггүй, учир нь таны CV-г уншигч өөр, магадгүй бүр эсрэг үзэл бодолтой нэгэн байж мэднэ.

6.    Нэмэлт мэдээлэл: бусад авьяас чадвар болон хийхийг хүсч байгаа ажилтай холбоотой зүйлс

7.   Тодорхойлолт: таныг хувь хүний хувьд хамгийн сайн мэдэх, сайн тодохойлж чадах хоёр хүний овог нэр, хаяг, утас, е-мэйл. Тодорхойлолт гаргагчдын эхнийх нь таны хамгийн сүүлийн дарга эсвэл сургуулийн тань захирал, профессор байж болно. Харин хоёр дахь нь таны г сайн мэдэх дотны хүн буюу найз тань байж болох юм. Тодорхойлолт хийж өгөхийн шалтгаан нь уншигч таны зан чанарын тодорхойлж чадах, дүгнэж чадах хүнтэй гэдгийн баталгаа болох юм. Мөн CV-гээ явуулсныхаа дараа эдгээр хүмүүст ямар газраас залгах талаар мэдэгдэх нь чухал гэдгийг санах хэрэгтэй.

Ихэнх CV дээд тал нь бичгийн цаасны хоёр хуудас байхад болох бөгөөд мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж бэлтгэсэн тохиолдолд заавал тийм их байх шаардлагагүй. За бүгдэд нь амжилт!

/Хэрэв илүү сайн мэдээлэл монгол хэл дээр хэрэгтэй тохиолдолд та бүхэн Ж.Бат-Ирээдүй, Б.Номинзул нарын "CV хэрхэн бичих вэ?" номыг уншаарай/
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2023-03-14 -

Бичсэн: Баянмөнх (зочин)
Баярлалаа
Бичлэг

P2017-03-07 -

Бичсэн: Зочин
bayrllaa
Бичлэг

P2014-11-18 -

Бичсэн: Зочин
bayrlalaa chuhal heregtei medeelel bn
Бичлэг

P2014-09-20 -

Бичсэн: duzka
Bayrlalaa баярлах
Бичлэг



:-)
 
xaax