P2013-05-23 - Маяамигийн Их сургуулийн Олон улсын оюутнуудад зориулсан Ерөнхийлөгчийн тэтгэлэг

Маяамигийн Их сургуулийн Олон улсын оюутнуудад зориулсан Ерөнхийлөгчийн тэтгэлэг, АНУ 2014

Description: University of MiamiМаяамигийн Их сургууль нь Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлгээ зарлаад байна. Энэхүү тэтгэлэг нь Баклаврын зэрэгт суралцах оюутнуудад зориулсан тэтгэлэг бөгөөд олон улсын оюутнууд SAT шалгалтын оноо өгөх шаардлагаггүй. Тухайн оюутан сургуулийн Олон улс хариуцсан удирдлагаас нэг л тэтгэлэг авах боломжтой юм. Ерөнхийлөгчийн тэтгэлгийн мөнгөн дүн нь жилдээ $5,000- $30,000 байна. Оюутнууд өөрсдийн материалаа сургууль руу явуулахад автоматаар Ерөнхийлөгчийн тэтгэлэгийн шалгуурт хэлэлцэгдэнэ.

Мэргэжил сонголт: Маяамигийн Их сургуулийн ангиудаас сонгоно.

Суралцах түвшинАНУ-ын Маяамигийн Их сургуулийн Баклаврын ангид суралцана.

Тэтгэлэг олгогчАНУ Маяамигийн Их сургууль

Тэтгэлэг олгогдох газар: АНУ

Сонгогдох оюутнууд: Энэхүү тэтгэлэг нь тооны хязгаартай ба нэлээн өрсөлдөөн дундаас сонгон шалгаруулалт явагддаг. Маяамигийн Их сургууль нь жил бүр тэтгэлэгт сонгон шалгаруулалт хийхдээ оюутны ахлах сургуулийн дүн, хичээлийн төлөвлөгөөний хүнд хэцүү, хичээлээс гадуурхи үйл ажиллагаа, эссэ, бусад хүмүүсээс авсан оюутны тухай тодорхойлох захидал мөн тухайн оюутны зорилгын цар хүрээ зэргийг анхааран үздэг.  Олон улсын оюутнууд Ерөнхийлөгчийн тэтгэлэгт SAT шалгалтын оноо явуулах шаардлагаггүй.

Тэтгэлэгт Олон улсын оюутнууд хамрагдаж болноСонирхсон бүх олон улсын оюутнууд тэтгэлэгт материалаа өгч болно.

Тэтгэлгийн тухай: Ерөнхийлөгчийн тэтгэлгийн мөнгөн дүн нь жилдээ $5,000 - $30,000 байна. Оюутнууд өөрсдийн материалаа сургууль руу явуулахад автоматаар Ерөнхийлөгчийн тэтгэлэгийн шалгуурт хэлэлцэгдэнэ.

Тэтгэлгийн тооМэдэгдэхгүй

Тэтгэлгийн хугацааМэдэгдэхгүй 

Шалгуур үзүүлэлт: Маяамигийн Их сургууль нь жил бүр тэтгэлэгт сонгон шалгаруулалт хийхдээ оюутны ахлах сургуулийн дүн, хичээлийн төлөвлөгөөний хүнд хэцүү, хичээлээс гадуурхи үйл ажиллагаа, эссэ, бусад хүмүүсээс авсан оюутны тухай тодорхойлох захидал мөн тухайн оюутны зорилгын цар хүрээ зэргийг анхааран үздэг.

Хэрхэн өргөдлөө өгөх вэ?: Тэтгэлэгт хамрагдахын тулд Олон улсын оюутнууд матералаа банкны бичигтэйгээ доорхи дурдсан хугацаанд бүрэн өгөх хэрэгтэй. Банкны тодорхойлолт нь хүсэлт гаргагчийн тэтгэлэгийн мөнгөн дүн болон нийт төлөх төлбөр хоёрын хоорон дох зөрүүг хүсэлт гаргагч төлж чадахаар гэдгийг харуулах ёстой юм (нийт ойролцоогоор $59.500). Хаврын семестерт тэтгэлэг байхгүйг анхаарна уу!

Тэтгэлгийн материал авах хугацаа2013 оны 11-р сарын 1-ээс 2014 оны 1-р сарын 1

Бүртгүүлэхийг хүсэгчид: FMW агентлагийн гадаад харилцааны менежер М.Чимэгсайхантай 99897857 дугаарын утсаар болон info2_fmw@ymail.com цахим хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.



 



 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax