P2013-05-23 - Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр 2013

Олон улсын оюутнуудад зориулсан Туркийн Засгийн газрын Баклаврын тэтгэлэгт хөтөлбөр 2013  

Туркийн засгийн газраас 2013 оны хичээлийн жилд Олон улсын оюутнуудад зориулсан Баклаврын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Өөр өөр улс орнуудын оюутнуудад зориулсан Баклаврын долоон том тэтгэлэг байдаг ба тэдгээр нь: Турк-Африк, Босфорус, Балканс, Харран, Хар тэнгис, Турк ярианы ба Анатолиан юм. Эрүүл мэнд, Исламийн судлагдахуун салбарууд болон Турк хэл, Уран зохиолоос бусад бүх салбарууд Баклаврын хөтөлбөрт багтсан байгаа. Энэхүү хөтөлбөр нь эхний нэг жилийн Турк хэлний бэлтгэл болон дараа нь суралцах бүх жилүүдийг хамарна.

Мэргэжлийн хамрах хүрээ: Эрүүл мэнд, Исламийн судлагдахуун салбарууд болон Турк хэл, Уран зохиолоос бусад бүх салбарууд Баклаврын хөтөлбөрт багтсан байгаа.

Суралцах түвшин: Туркийн их сургуулиудад Баклаврт суралцах

Тэтгэлэг олгогч: Туркийн Засгийн газар

Тэтгэлэг хаана олгогдох: Турк улс

Тавигдах шаардлага:
-Баклаврт хүсэлт гаргагч: 01.01.1992. оноос хойш төрсөн байх
-Өмнөх сургуулийн голч дүн үнэлгээ өндөр байх
-
Урьд нь Турк-д сурч байгаагүй байх

Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй: Турк улс нь Олон улсын оюутнуудад Засгийн газрынхаа тэтгэлэгтэйгээр Их сургуулиуддаа суралцах боломжийг олгодог. Олон боломжит хувилбартай тэтгэлэгт хөтөлбөрүүд мөн Туркийн Их сургуулийн боловсрол тань танд шинэ санаа олох мөн бусдаасаа түрүүнд кареертэй байхад тань тус болох болно. Туркийн тэтгэлэгт хөтөлбөр нь нөхөн олгогдохгүй ба дээд сургуульд сурах олон улсын оюутнуудад зориулсан. Энэхүү тэтгэлгийн зорилго нь бусад улс орнуудтай хоёр талын харилцаагаа сайжруулах болоод дэлхий дахин дахь мэдээллийн санг өргөжүүлэх юм.

Тэтгэлгийн хамрах хугацаа: 1 жил Турк хэлний бэлтгэл + Үндсэн ангийн бүх жилүүд

Юу юу багтсан бэ?

-Степент: сар бүр 282.50 USD

- Байр: Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд төлбөргүй улсын их сургуулиудын дотуур байранд амьдарч болно эсвэл өөрийн зардлаар тусдаа байр хөлсөлж болно.

- Сургалтын төлбөр: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөр төлөхгүй.

- Эрүүл мэндийн зардал: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нийгмийн эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамрагдана.

- Турк хэлний бэлтгэл: Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд Турк хэлний мэдлэг байхгүй тохиолдолд Турк хэлийг нэг жил сонгон суралцана. Үндсэн чиглэл Турк хэлнээс бусад чиглэл байсан ч Турк хэлийг мөн адил нэг жил сонгон суралцана.

- Унаа, тээвэр: Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд анх Турк-д ирэх үед унаа, тээвэрт тодорхой хэмжээний мөнгө олгогдох бөгөөд төгссөний дараа Туркээс явах үед ч мөн тодорхой хэмжээний мөнгө олгогдох юм.

Гол үзүүлэлтүүд: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг өмнө сурсан сургууль болон ярилцлаганы үр дүнгээс хамаарч сонгох юм. Туркийн тэтгэлэгт хөтөлбөрүүд нь оюутнуудын сурлагын амжилтаас хамаарч олгогддог.

- Хүсэлт гаргагчдын эдгээр үзүүлэлтүүдээс хамаарч тэтгэлэг олгогдоно: Дипломын дүн, Хамгийн сүүлийн улирлын Ерөнхий дундаж дүн, Их сургуулийн элсэлтийн шалгалтын оноо (байгаа бол), Адистатын шалгалтын дүн / Баклаврын дүн (байгаа бол), Олон улсын шалгалтын дүн- TOEFL (байгаа бол) мөн өөр бусад өгч байсан шалгалтын дүн

Анхаарах зүйлсТэтгэлэгт нэр дэвшигчидтэй нүүр тулан уулзах ба эсвэл онлайнаар ярилцлага хийнэ. Ярилцлагын үр дүнгийн талаар нэр дэвшигчдийн анкет дээрхи e-mail хаягаар мэдэгдэнэ. Сонгогдох оюутнууд нь өөрсдийн академик хүрээнд боломжтой мэргэжлийн салбарт хуваарилагдаж тэтгэлгээ авна.

Материал хүлээн авах хугацаа: Туркийн 2013 оны Баклаврын тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах нь 2013 оны 5-р сарын 6-наас эхэлнэ.

Бүртгүүлэхийг хүсэгчид: FMW агентлагийн гадаад харилцааны менежер М.Чимэгсайхантай 99897857 дугаарын утсаар болон info2_fmw@ymail.com цахим хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax