P2013-05-02 - Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгөөд үзээрэй, залуусаа

Гадаад хэлний туслах багшийн хөтөлбөр

Энэхүү програм нь залуу Англи хэлний багш нарт зориулсан хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн зорилго нь АНУ-ын Их дээд сургууль, коллежид Англи хэлний гадаад багш нарыг урьж ажиллуулан тэдний гадаад хэл, чадварыг сайжруулах, Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх болон АНУ-ын соёл, өв уламжлалын талаархи мэдлэгийг зузаатгах юм.   

Сонгогдсон хүсэлт гаргагчид нь нэг хичээлийн жилийн турш Америкийн их сургуульд Монгол хэлний хичээл заана. Энэ хугацаандаа заах аргын хичээл болон бусад салбарын хичээлүүдэд хамрагдах боломжтой. Мөн их сургуулиас зохиогдож буй хөтөлбөр болоод Монголынхоо соёл уламжлалыг хамт олон болон оюутнууддаа таниулан сурталчилах боломжтой.   

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлагууд:

Монгол дахь Их сургууль, коллеж эсвэл дунд сургуулийн багш байх Бакалаврын зэрэгтэй байх /магистерийн зэрэгтэй бол давуу тал болно/ IBT 79-80, IELTS 6.0 оноотой байх  2-3 жил багшилсан туршлагатай байх22-29 настай байхМонголд байнгын оршин суудаг байх

Шаардагдах материалууд:

1.      CV (Намтар)

2.      Албан ёсны TOEFL/IELTS оноо

3.      Тодорхойлох захидал

4.      Дараах асуултуудад хариулт өгсөн 1-2 хуудас бүхий Эссэ байна. Үүнд:

a.  Тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд хичээлийн төлөвлөгөө болон яаж Монгол хэл, соёл заншлаа хүмүүст хүргэх вэ?

b.  Мэдлэгээ дээшлүүлж, Англи хэлний заах аргаа сайжруулахын тулд юу сурч, ямар туршлагатай болмоор байна?    
Материал авах сүүлийн хугацаа: 2013 оны 07-р сарын 01
Хаяг: Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Time Center, 502 тоот
Холбоо барих: 88067740, 99897857 info2_fmw@ymail.com

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax