P2013-05-02 - Хаана, ямар мэргэжлээр суралцах вэ?

     Гадаадад суралцахаар шийдлээ. Хаана? ямар мэргэжилээр? хэр хэмжээний өртөгөөр? яах гэж ?, хэдэн жилээр? гэх мэт асуултанд хариулаад нэг үзээрэй. Хаана сурах уу? Америк, Канад, Орос, Европын улсууд, Хятад, Япон гээд л ихэнхдээ монголчуудын очиж суралцдаг орнууд.
     Тэгэхлээр хэрвээ чи Америкийг сонговол яах вэ? Америк бол суралцахад сайхан орон би бол санал нийлдэг. Гэхдээ цагаачлалын асуудал нь тэдний хувьд толгойны өвчин болсон, мөн түүнтэй холбоотойгоор ажилгүйдэл, бусад хамааралтай асуудал их байдаг тул гаднаас ирэх оюутан дээрээ маш нарийн шүүлтүүр тавьчих гээд байдаг. ВИЗ гарах магадлал 50%, 50%. Эрсдэл нээх их биш ч цаг алдаж магад. Канад ч бас боломжийн сонголт. Оролдоод үзэж болно. Гэхдээ мэдэхгүй зүйлээ бичээд яахав. Гэхдээ боловсрол олголтын хувьд 2-уулаа маш Мундаг.
     Европ бол боловсрол олголтоороо хамгийн дээгүүрт ордог, маш чанартай. Гэхдээ дурын аавын хүү төгсөөд байдаг амар бас биш. Өртөг ч өндөр. Их Британи бол дажгүй сонголт байж болох ч өртөг нь дэндүү өндөр. Ямар мэргэжилээр сурах бэ? энэ бол хамгийн хэцүү сонголт. Гадаадад хамгийн хямд байдаг мэргэжил бол бизнесийн салбарын мэргэжлүүд. Жишээлбэл: Нягтлан бодогч, Санхүүгйин шинжээч, бизнесийн удирдлага,
хүний нөөц, эдийн засагч гэх мэт нэрлээд байвал зөндөө. Учир нь эдгээр мэргэжил нь дэлхий дээр хамгийн их төгсөгчидтэй, ханасан мэргэжил гэж хэлэхэд хэлсдэхгүй. Монголд ч мөн адил тийм. Хүн бүхэн л дээрх мэргэжилийг сурдаг. Харин инженерчлэлийн чиглэлийн бүх мэргэжил арай өртөг өндөр.Үнэтэй байдаг. Хаана ч тийм, аль улсад ч тэр. Зөвхөн монголд л Инженерчлэлийн мэргэжил хямд байдаг байх. Инженерчлэл гэхээр би бүгдийг нь хэлээд байна. Жишээ нь :Барилгын, замын инженер, геологич, архиологч, цахилгааны инженер, цөмийн энергийн инженер, компьютерийн инженер гээд л нэрлээд байвал маш их. Учир нь дээрх мэргэжлүүд цэвэр баялаг бүтээдэг мэргэжил учир сурах нь хэцүү, бас төлөх нь хэцүүд зүй ёсоор орно. Мэдээж
хаана ямар сургуульд сурч байна гэдгээсээ хамаараад дээрх мэргэжлүүд буюу инженерийн мэргэжлүүд янз бүрийн өртөгтэй. Харин бизнесийн салбарын сургуулиудын хувьд аль ч улсад хэт хол зөрүүгүй. Их Британид харин харьцангуй зөрүүтэй. Доллараар биш Паундаар болохоор 1.5-2 дахин үнэтэй байх талтай. Тиймээс чи сурах мэргэжлээ маш няхуур бодож байж сонгох хэрэгтэй. Учир нь чиний гадаадад сурсан, амьдарсан
өртөг чинь монголын бүх том сургуульд сураад цаана нь хувийн компаниа байгуулаад ажилчих хэмжээний өртөг болчиж магад. Арай хэтрүүлэгтэй хэлчихсэн ч гэсэн нээх хол зөрөхгүй.
     Миний хувьд би Австрали улсыг сонгосон. Өртөг Америкийг бодвол өндөр, гэхдээ ажлын байр дээр авч байгаа цалин нь өртөгөөсөө хол зөрсөн доогуур биш байдаг тул тэр нь асуудал биш. Хэлний хувьд Англи хэлтэй. Австрали Англи хэл гэж ярьдаг ч гайхаад сүйд болох зүйл огт байхгүй. Гэхдээ америк англи хэлийг бодвол арай өөр, акцент нь тод. Гэхдээ бүгд тэр тод хэллэгээрээ ярьдаггүй л дээ. Дуучин Аделийн акцент болох Кокни-оор ч ярина. Зарим нь бүүр ойлгоход ч хэцүү байдаг. Мэдэхгүй тэр акцентээ хаанаас сурсаныг би өөрөө ч ойлгодоггүй. Эхлээд ойлгоход тун төвөгтэй. Зарим үгийн төгсгөл нь байхгүй болчихсон ч юм шиг. Мэдээж чи эхлээд хэлний бэлтгэлд ирэх л байх хэлний бэлтгэлд багш нар нь ойлгомжтой байхын тулд маш цэвэр Британи англиар ярих байх. Тэгэх ч ёстой .Учир нь хичээл зааж байгаа тул. Гэхдээ сургуулиасаа гараад чи бүх төрлийн акцентуудын голд орно гээд л бодох хэрэгтэй. Уугуул иргэдийн акцент, африк акцент , ази акцент, Англи, Америк, Австрали, Энэтхэг гээд л маш олон акцентүүд бодит амьдрал дээр хүлээж байдаг. Би өөрөө Сиднеид сурдаг .Сиднеид цагаачид маш их. Анх ирээд би Бээжинд байна уу даа л гэж бодсон. Сиднеид буусан өдрөө гайхсан чигээрээ сургуульруугаа очоод сургалтын албаны мэргэжилтэнтэй уулзахад надаас за Сиднеи таалагдаж байна уу гэхэд нь би: "Танай улсад би л ганцаараа Ази гэж бодсон шүү , ямар их Азиуд байдаг юм бэ?" гэж билээ. Гэхдээ бүү санаа зов. Чиний төрөлх хэл чинь өөр хэл тул чи заавал Адель шиг эсвэл Россел Кроу шиг англиар ярих гээд байх хэрэггүй. Ямар ч үндэстэнд хэлний дуудлага авианаасаа шалтгаалсан акцент гэж байдаг тул чиний санаа зовох зүйл бол акцент биш юм. Гол нь чи маш сайн хэлийг нь эзэмшиж
хүнтэй холбоо тогтоодог л байх хэрэгтэй. Энгийн харилцан ярианаас авхуулаад ахисан шатанд ч ярьж чаддаг байх чинь чухал. За хэлний хувьд нэг иймэрхүү. Хотын хувьд сайхан хот шүү, дэлхийн алдартай далайн эргийн амралтууд Австралид тэр дундаа Сиднеид байдаг. Энд хэзээ ч хүйтэрдэггүй. Цас гэж байхгүй. Мөнхийн зун гэж ойлгож болно. Гэхдээ сэрүүн улирал гэж бий. Тэр нь 4 сарын дунд үеэс эхлээд 8 сарын дунд үе хүртэл. Их жихүүн хүйтэн байдаг. Учир нь агаарын чийгшил их тул чийгшилтэй хүйтэн салхи их дааруулдаг байх. Ирсэн өдрөө л амьдрах газартаа санаа зовох нь ойлгомжтой. Сити буюу хот орчимоо энд ийнхүү нэрлэх ярьдаг. Сити дотроо л бүх сургуулиуд байдаг. Хэрвээ чиний сургууль үндэсний том хэмжээний Дээд сургууль бол хотын нэгээхэн том хэсэгт дангаараа зөвхөн тухайн сургуулийн эзэмшил газар байдлаар байдаг. Маш том, сургуулийн бүс нь хэдэн ч м2 талбай эзэлдэг юм бүү мэд. Дотроо оршуулгын газраас
бусад бүх зүйл байдаг. За тэр том сургууль ч яахав. Ихэхнх дундаж төлбөртэй сурч болохуйц сургууль нь СИТИ-д байдаг.Тиймээс байраа хаанаас сонгохоо шийдэх хэрэгтэй. Унааны хувьд бол Автобус, Галт тэрэг явдаг. Миний хувьд би сургуулиасаа 35 минутын зайтай газар байдаг. /Цаашид галт тэрэг биш трэйн гэе./ Нэг ч автобусаар дамжиж явахгүй дан Трэйнээр явсаар байгаад очдог. Гэхдээ энэ нь хол газарт тооцогдоно л доо. Ситид байр түрээсэлж болно гэхдээ үнэтэй л байх болов уу. Байрны түрээс гэснээс чи хүмүүстэй хамт байр түрээслэх хэрэгтэй. Учир нь чи ганцаараа ажил хийгээд ч түрээсээ төлж чадахгүй.Чадна л даа гэхдээ хоол идэх хэрэгтэй биз дээ. Мөн унааны зардал өдрийн хоол гэх мэт зардал гарна. Хэлээ сайжруулъя гэж бодож байгаа бол уг нь гадаад оюутануудтай нийлээд байр хөлсөлсөн нь дээр байдаг юм. Гэхдээ чи анх удаагаа ирж байгаа тул монголчуудаа бараадах нь эхний ээлжинд зөв сонголт байх. Учраа олтол чинь чамд үргэлж туслаад байхгүй ч зарим зүйл дээр тусладаг юм. Хоолны хувьд хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ нийлээд долоо долоо хоногоор нь авчихдаг. Гэхдээ чи заавал хамаг юм аа хуваалцаад аваад байх хэрэггүй.Хүнсээ өөрөө дангаараа авч болно. Зарим тал дээр тэр нь ч дээр байх талтай. Учир нь хүн бүр өөр өөр мэдрэмжтэй тул идэж уух зүйлсийн сонголт харьцангуй байдаг. Зарим их л үнэтэй гэхдээ биед хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй идэж уух юм авчихсан байдаг. Гэтэл чиний авсан зүйл хөнгөн шингэн амттай бас боломжийн үнэтэй байдаг. Нэгэнт мөнгөө хамт төлж авч байгаа тул үг дуугүй мөнгөө хувааж гаргахаас өөр аргагүй. Тиймээс яаж мөнгөө
хувиарлах нь чиний л сонголт. Гэхдээ хүмүүстэй үргэлж эелдэг харьцахаа мартаваа.Маргаан, хэрүүл хэл ам, тавгүй эв хавгүй орчинг бүрдүүлчихнэ шүү. Мөн Монголоос ирэхдээ 2 ээлжний хөнжилийн дэвсгэр даавуу мөн жижигхэн дэр аваарай.Энд үнэтэй байдаг тул монголоос аваад ирсэн нь дээр. Бусад зүйлс дээр 100% чиний сонголт. Гэхдээ юмнууд чинь нүүж шилжиж байхад эвтэйхэн зүйлс байвал дээр. Ихэнхдээ 4-5 хүн байраа хувааж хөлсөлдөг юм, тэрнээс олуулаа амьдраад дэмий байх шүү хичээл номоо давтахад хүндрэлтэй. Болж өгвөл эрэгтэй эмэгтэй холилдож байвал дээр. Учир нь дан эрчүүд их хээгүй заваан амьдардаг, дан охид хэрүүл маргаантай амьдардаг хүйсийн харьцаа 2:3 байвал үргэлж тогтвортой амьдрал бүрддэг. Эрчүүд ариун цэврийн өрөөгөө ашиглахдаа охидоосоо санаа зовоод зөв зохистой байна.Охид ч мөн адил. За тэгээд үлдсэн нь чамаас шууд шалтгаална.
     Буцаад сургууль соёлын асуудалруугаа оръё. Гэхдээ яагаад бид гадаадыг сонгодог юм бэ? Ер нь цаашдаа би англи хэлээр яридаг улсуудад сурах талаар яриад явчихъя. Энд сургалтын систем маш өөр, Кредит систем ч
гэж хэлж болох юм. Хэрвээ чи ТИС-д сурч байсан бол энэ системийн талаар ойлголттой л байгаа байх. Монголд сурч байсан арга барил, аргацаахчих гээд байдаг хэв маяг чинь харамсалтай нь гадаадын сургуулиудад үйлчлэхгүй. Бүх юм цаг нартай хугацаатай. Хичээл амралт гээд бүгдийн зөв хувиарлахгүй бол ялангуяа монголд их дээд сургууль сурч байсан хүүхдүүд дандаа тулгаж хийх гээд байдаг.Бусдаас хуулаад эсвэл бэлэн юм ашиглаад аргацаах гэсний ч хэрэггүй. Чиний хийсэн ажлыг багш шалгахаас гадна, давхар компьютер шалгадаг. Тиймээс интернетээр дүүрэн байгаа шүү дээ гээд биеэ тайвшруулж болохгүй. Бүүр хаанаас хуулсаныг чинь хүртэл өөдөөс чинь хэлээд таарсан дүнг чинь өгдөг.Чи санаа авсан байж болно , гэхдээ хийсэн зүйл чинь адил утга санаатай чиний сэтгэмжээр хийсэн байхыг шаарддаг. Жишээ нь:Дондог ус уув гэдэг өгүүлбэрийг тэр чигээр нь хуулах биш Дондог биенийхээ усыг тэнцвэртэй байлгахын тулд шингэн
зүйл уув гэх мэт. Чамайг бүтээлч байхыг шаарддаг. Бичээд байвал маш их зүйл бий. Эцэст нь хэлэхэд гадаадад сурах нь гоё гэсэн өнгөц байдлаар биш гадаадад сурснаар яг би юугаараа илүү байх бэ, ямар давуу талуудыг эзэмшиг вэ, нэгэнт буцахаас хойш буцсан хойноо хэрхэх талаараа маш сайн бодох нь зүйлтэй.Учир нь хил давсан анхны бөгөөд эцсийн Монгол хүн биш гэдгээ мартаж болохгүй. Сонголтоо маш зөв хийх нь
чухал байх. Гадаад орон сайхан гэхдээ зорилго, мөрөөдөл, чадваргүйгээр чи хаана ч хэн ч биш гэдгээ бүү мартаарай.
Д.Бауыржан /Сидней, Австрали/


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2015-10-17 -

Бичсэн: Зочин
Үнэхээр сонирхолтой байлаа таниас лавлах юм уул нь байдаг яахуу
Бичлэг

P2015-05-23 -

Бичсэн: Зочин
uneheer ih taalagdlaa bi baklawara gadadd ezemshij bna bs tugsuud magistara gadd hamgaalna gj boddin ene talaar iluu zuil todruulj bolohoo uki blissful facebook hayg holbogdooroi
Бичлэг

P2014-09-20 -

Бичсэн: janar
Mash ih bayrlalaa. Heregtei medeelel baina.

Бичлэг

P2014-09-15 -

Бичсэн: Зочин
Их сонирхолтой байлаа. Нэг зүйлийг лавлахад та ямар мэргэжлээр суралцаж байсан юм бэ? Би мэргэжлээ сонгож чадахгүй байгаа юм л даа...
Бичлэг



:-)
 
xaax