P2012-04-30 - Яагаад заавал гадаадад гэж?

     Яагаад гэвэл миний хүсч байгаа ажлын байрыг гадаадад сургууль төгссөн боловсон хүчнүүд эзлээд байна шүү дээ.
     Магадгүй энэ нь миний хичээл зүтгэл гаргаж сураагүйтэй холбоотой л доо. Гэхдээ та бодоод үзээрэй, нэгэн нэр хүндтэй төслийн байгууллага biznetwork, эвсэл Өдрийн сонин дээр ажлын байр зарлалаа. Энэ ажлын байранд надаас гадна 2 хүн хүсэлт гаргасан ба би улсын сургууль, нөгөө нэг нь хувийн сургууль, харин үлдсэн нь гадаадад сургууль төгссөн байлаа гэж бодъё. Хэрвээ та ажил олгогч байсан бол хэнийг нь сонгох байсан бэ? Мэдээж хувь хүний чадвар зэргийг харах боловч зөвхөн CV-г харахад хэнийг ажлын ярилцлаганд дуудах нь тодорхой шүү дээ. Энэ бол хамгийн энгийн жишээ.
     Хоёрдугаарт, хэлний өндөр мэдлэгтэй болохын тулд би гадаадад суралцах хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Жишээ нь, манай дүү Хятадад 2 жил Хятад хэл сурсан, би их сургуульд 2 жил Хятад хэл судалсан. Зуны амралт болоход манай дүү орчуулга хийх хэмжээнд хэлээ сурчихсан, Хятад компанид ажиллаж байхад би Ni hao? Nin shenti hao ma? Zhe ge duo er qian? гэдэг үгсээс хэтрэхгүй байлаа. Төгсөөд ч минийх дээрдсэн юм байхгүй, харин ч хятадаар юм уншихаар дүү маань шоолдог болсондоо. Аливаа хэлийг орчинд нь очиж сайжруулахын бол (шинээр сурах биш) бидэнд тухайн хэлэнд мэргэших боломж илүү нээгдэж өгөх юм гэж би бодоод байгаа юм.
     Гуравдугаарт, боломжтой үедээ газар үзэж, нүд тайлах нь залуу хүмүүсийн амьдралд хамгийн том туршлага болж өгөх болов уу. Монголд бизнес эхлэхийн тулд зах зээлийн судалгааг сайн явуулах шаардлагатай байдаг, энд байдаггүй эсвэл баайдаг ч олон улсын түвшинд хөгжиж чадаагүй бизнесийг олж харахын тулд гадаадад сурдаггүй юм аа гэхэд аялаад ирэх хэрэгтэй байх. Интернет, телевиз гээд мэдээллийн сувгууд байгаа ч өөрийн биеэр мэдэрсэн туршлага амьдралд нэвтрүүлэхэд хамгийн ойр байдаг юм билээ.  Мянга сонсохоор нэг үз гэж үг байдаг даа.
     Хэрэв энэ бичвэрийг уншиж байгаа та гадаадад суралцах тухай бодож байгаа бол нэг жилийн өмнөөс бэлтгэлээ базаагаарай гэж зөвлөе.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax